ЭДИЙН ЗАСАГ

Алтны ханш унц нь 5583 ам.доллароос 4710 ам.доллар руу огцом уналаа

1979 оноос хойш алтны ханш тодорхой хугацаанд өсөлтүүд үзүүлж ирсэн ч 2025 онд 64 хувиар өссөн нь түүхэнд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн жил байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт буюу 1-р сарын 29-нд алтны ханш унц нь 5567 ам.долларт хүрч ханшийн дээд рекордыг шинэчилсэн бол 1-р сарын 30-нд унц нь 4763 ам.доллар руу огцом унаад байсан билээ. Өнөөдрийн байдлаар алт унц нь 4728 ам.долларын ханштай байна.

Геополитикийн тогтворгүй байдлууд нь төв банкуудад итгэх итгэл суларч, улмаар алтны ханш өсөхөд нөлөөлж буй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Европын холбоотнууддаа Грийнландыг авах шахалт үзүүлэх хэрэгсэл болгон тариф ногдуулах талаар дэвшүүлсэн сүрдүүлгээ гэнэт буцаасан юм.

Түүнчлэн Холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүнээр Кевин Уоршийг нэр дэвшүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарласны дараа ам.долларын ханш эргэн чангарч, улмаар алтны ханш унахад нөлөөлөв.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button