ДЭЛХИЙ

Малайз улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ

Зүүн өмнөд Азийн орнуудад анхны тохиолдол болж Малайз улсад коронавирусийн халдварын гурван тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Ройтерс мэдээллээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Зулкефли Ахмад хэлэхдээ “Халдвар авсан гурван хүн нь БНХАУ-ын иргэн байсан бөгөөд Сингапурын эрүүл мэндийн байгууллагууд вирусын шинжилгээ өгсөн” гэжээ. Халдвар авсан хүмүүс нь 65 настай эмэгтэй болон түүний 11, 2 насны хоёр ач хүү байсан гэдгийг эх сурвалж мэдээлжээ.

Одоогоор Малайз улс БНХАУ-аас ирж буй зорчигчид болон нисэх онгоцны буудлын ажилтнуудад өндөр анхаарал тавин ажиллаж байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
top pochid
top pochid

Zuun omnod azid ali hediin yapon,omnod solongot,singapurt burtgegdseen. Uls torro hiihehee tur zogsood Nomtoibayar, viruss 2-r surjignej bai

Холбоотой мэдээ

Back to top button