Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 бензиний үнэд өөрчлөлт орохгүй. Евро-5, Дизель түлш, Евро-92 шатахууны үнэ хэлбэлзэж магадгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аж ахуй нэгжүүдэд нөөцийн сав барихад нь зориулж зээл олгохоор болж буй. Энэ хүрээнд 20 орчим ААН нөөцийн сав барих хүсэлтээ гаргажээ.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайд Б.Энхтүвшин “2026 онд 481 мянган тонн шатахуун, нефть бүтээгдэхүүн хадгалах сав барихаар болсон бөгөөд зөвлөлийн хурлыг өчигдөр хийх үеэр хэлэлцэж, зөвлөмж гаргалаа. Ойрх Дорнодод үүсээд буй дайнтай холбоотойгоор дэлхийн нефть бүтээгдэхүүний зах зээлд тодорхой өөрчлөлт бий болж байна. Иймд үүнээс үүдэлтэй тодорхой өөрчлөлтүүд, тэр дундаа манай хил үнэд шууд нөлөөлөх юм. БНХАУ-ын зүгээс нефть импортлохгүй байх шийдвэр гаргасан учир бид ОХУ-аас 100 хувь авахаас аргагүй. 2026 оны 12-р сарын 31 хүртэл АИ-92 бензиний нийлүүлэлтийн үнэ тогтворжсон. Гэхдээ дээш, доош савлавал үнэд өөрчлөлт орно гэсэн заалт бий. Юутай ч ойрын гурван сард энгийн АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Магадгүй Евро-5, Дизель түлш, Евро-92 шатахууны үнэ хэлбэлзэхийг үгүйсгэх аргагүй” гэсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.