Нийгэм мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа.

ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппын хувьд монголд эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж  төслийг  2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж буй юм. Тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй эрс сайжирч, гепатитын халдварыг бууруулах, үр нөлөөтэй зөв вакцинжуулах, гарын халдваржүүлэлт зэрэг эрс сайжирсан гэлээ.

Цаашид оношлуурын дурангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, шүдний эмнэлгүүдийн аппарат, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтийг сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Мөн олон эмийн дасалтай бактерын тархалтыг хэрхэх талаар ХБНГУ-аас багш, эрдэмтэн докторууд ирж сургалтуудыг хийсэн талаар танилцуулав.

May be an image of one or more people and text

 НИТХ-ын дарга А.Баяр нийслэлчүүдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэгт анхааран 20 шахам жил ажиллаж байгаад талархал илэрхийлээд оношлууруудын дуран, тоног төхөөрөмжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нь дэмжиж ажиллана гэлээ. Мөн түргэн тусламжийн 103 төвийн менежмент, эмч ажилчдын чадавхыг сайжруулж сургах асуудлаар санал солилцов. Талууд зөвхөн эрүүл мэндийн салбараар тогтохгүй өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button