НИЙГЭМНийгэм мэдээ
"Senzu" нэг тоглолтод 70 "kill" хийж багаа хожилд хөтөллөө

Өдгөө 19 настай М.Азбаяр буюу "Senzu" Passion UA багт зээлээр нэгдсэн. Тэрбээр шинэ багтайгаа "DraculaN S6" тэмцээний плей-оффын хоёр дахь хожлоо авсан байна.
"PASSION UA" баг 2:1 харьцаатайгаар дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгддэг "Faze" багийг буулган авсан. Тус тоглолтод Senzu 70 "kill" хийж сайн тоглолт үзүүлэн багаа хожилд хөтөллөө. Харин тэмцээний хагас шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө "Monte" багтай тоглож 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна.
Ингэснээр "Passion UA" Lower Bracket хэсэг руу орж байгаа юм. Ингэснээр шигшээд шалгарах эрхийн төлөө "Sashi Esports" багтай өнөөдөр 21:00 цагаас тоглох хуваарьтай байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nc2
Татвараа төл