Орон нутаг

Жуулчны визтэй хятад иргэд “Хүрэн хайрхны хадны бичээс”-ийг гэмтээн хуулбарлахыг оролджээ

Прокурорын байгууллага 2025 онд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.  Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэн жуулчны виз авч манай улсад орж ирэхдээ түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зохих зөв­­­шөөрөлгүйгээр хуулбарлаж байхдаа нутгийн иргэдэд баригдсан аж. Тэдгээр иргэд тусгай зориулалтын хэв ашиглан түүхийн дурсгалт зүйлс хуулбарлаж байжээ.

Хүрэн хайрхны бичээс нь таван метр өндөр хадан цохионы энгэрт 252 ханз үсгээр бичсэн 20 мөр бичиг байдаг бөгөөд эрдэмтэн судлаачид “Эртний Зүүн хан улсын үеийн ханзаар бичсэн дурсгал” гэж үздэг юм байна.

Дундговь аймгийн прокурорын газраас:

БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар бүлэглэн 2025.11.02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн. 

Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
рЗочин
рЗочин

энэ хүүк нямба нар хужаа нарыг сул тавьж оруулж ирж байгаа

Зочин
Зочин

Шоронд хатаа, маш өндөр торгууль төлүүл

Холбоотой мэдээ

Back to top button