НИЙГЭМНийгэм мэдээ
2025 онд 343 хүүхэд хурдан мориноос унаж, хөнгөн хүнд зэргийн гэмтэл авчээ
Тавдугаарын сарын 1-ний өдөр ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаанаар эхэлсэн. Өнгөрсөн 2025 онд 12 мянган хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 343 хүүхэд мориноосоо унаж, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авчээ.
Хуулиараа найман нас хүрээгүй хүүхдэд морь унуулах хориотой байдаг. Тиймээс унаач хүүхдийн эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой. Хамгаалах хэрэгсэл бүрэн байх, даатгалд хамрагдсан байх хэрэгтэй гэдгийг хуулийн байгууллагаас анхааруулж байна.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.