НИЙГЭМНийгэм мэдээ

Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн М.Батчулууны өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал хаалттай горимд шилжлээ

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн хэргийн гэм зэмийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэсэн. Шүүх хурлын эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулахаар боллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны нэгдүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн, шалгаж дуусжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын шүүх дэлхийд байхгүй энэрэнгүй шаал мангар шүүх шүүгч нар нь мөнгө өгвөл шууд цагаатгана 16 хан настай охиныг хөнөөж чемоданд хийчихээд инээн баясаж кофе ууж байсан лаларын хоёрыг яалаа цагаатгасан.Хулгайч луйварчин алуурчин хорчин шар сэмжилсэн Элбэгдорж өөрөө цаазын тавцанд сэтгэцийн өвчтэй хүйтэн нүдтэй толгойгоо таслуулахгүйн тулд энэ ялыг эрх мэдлээ ашиглан халсан.Одоо гэмт хэрэгтнүүд үнэн гаарч байна хүзүүгүй захчингийн балаг үүгээр дуусаагүй олон охидуудыг өргөж авах нэрээр гаж донтон Эпшетэнд өгч идүүлсэн өөрөө бас хуушуур хийж идсэн байх магадлал өндөр байгаа.Энэ алуурчинг зүгээр л хороочихооч Түвшинбаярт эрхийг нь өгөөд нүдүүлье тэр зодож тамлаж алахдаа маш сайн мэрэгжсэн хулгайч шүү

Back to top button