ДЭЛХИЙ
Коронавирусээр өвчилсөн 78 настай, чихрийн шижинтэй эрэгтэй эдгэжээ

БНХАУ - Нэгдүгээр сарын 9-ний өдөр шинэ төрлийн коронавирусээр халдварласан 78 настай нэгэн эрэгтэй эмнэлэгт тусгаарлагдсан байна. 20 жилийн турш чихрийн шижин өвчнөөр шаналж буй, цусны даралт нь тогтмол ихэсдэг энэ настан мөн сарын 18-ны өдрөөс эрчимт эмчилгээнд орж эхэлжээ. Ингээд дөрвөн өдрийн дараа цусны шинжилгээ хийж үзэхэд коронавирусийн идэвх сөрөг гарч, эмнэлгээс гарсан байна.
Түүнийг гардан хариуцсан эмч хэлэхдээ, "Стероид төсөөтэй бодисоор үйлчлэхэд зарим нэг өвчтөнүүд 2-3 долоо хоногийн дотор эдгэрч байгаа. Хүний бие вирусийн эсрэг тэмцэгч "эсрэг бие”-ийг дархлааны системээрээ ялгаруулж эхэлдэг” гэж тайлбарласан тухай Society People сайт мэдээлэв.
С.ЧИЧҮҮЛЭН











