ДЭЛХИЙ

АНУ халдварын голомтоос татсан 195 иргэнээ тусгаарлажээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар анхлан тархсан голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоогоод буй. Иймд дэлхийн 10 гаруй улс орон тус хотод суугаа иргэдээ тусгай онгоцоор буцаан татах хүсэлтийг Хятадын эрх баригчдад хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар Америк, Англи, Япон улсууд иргэдээ эх нутаг руу нь амжилттай тээвэрлээд байна.

Тэднээс АНУ-ын хувьд өчигдөр /2020.01.30/ Ухань хотоос тусгай хамгаалалт бүхий онгоцоор 195 иргэнээ тээвэрлэж авчирсан байна. Ингээд хөлгийн багийнхныг болон тэдгээр иргэдийг тусгаарлаж, илрүүлэг шинжилгээнд хамруулжээ. Тэдний нэгнээс сэжигтэй тохиолдол илэрсэн ба шинжилгээний хариуг хүлээж байна. АНУ-ын эмч нар шинэ төрлийн коронавирусийн халдварыг 72 цагийн дотор оношилж байгаа юм.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button