FDA: Жимсний амттай цахилгаан тамхийг насанд хүрэгчдэд худалдаалахыг зөвшөөрнө
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) анх удаа жимсний амттай цахилгаан тамхийг насанд хүрэгчдэд зориулан худалдаалахыг зөвшөөрчээ.
FDA нь Лос Анжелес хотын Glas компанийн манго, нэрс жимсний болон хоёр төрлийн ментол амттай pod бүтээгдэхүүнүүдийг зөвшөөрсөн байна. Өмнө нь FDA зөвхөн тамхины болон ментол амттай вэйпүүдийг зөвшөөрдөг байсан билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп 2024 оны сонгуулийн үеэр вэйптэй холбоотой амлалт өгч байсан бөгөөд АНУ-д хууль бус вэйпүүд ихэсч буйтай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих байр суурийг илэрхийлсэн удаатай. Тэрбээр FDA-ийн комиссар Марти Макариг жимсний амттай вэйпийн зөвшөөрлийг удаашруулж байна хэмээн шүүмжилсэн талаар Wall Street Journal мэдээлсэн юм.
FDA энэ удаад зөвшөөрөл олгохдоо насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах шинэ нөхцлийг голчилсон байна. Glas төхөөрөмжийг ашиглахын тулд хэрэглэгч:
- Иргэний үнэмлэхээр нас баталгаажуулах
- Вэйп төхөөрөмжийг гар утастай Bluetooth-оор холбох
- Апп-аар үе үе биометр тест өгөх шаардлагатай аж.
FDA-ийн зүгээс эдгээр бүтээгдэхүүн нь тамхи татдаг насанд хүрэгчдэд утаат тамхинаас гарах боломж олгох зорилготой бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг огт аюулгүй гэсэн баталгаа биш гэдийг онцолжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийн байгууллагууд энэ шийдвэрийг шүүмжилсээр буй.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш дээ, энд ч бас оркууд нь технологи хөгжиж байхад вэйпээ татаач ээ, үмхий янжуурыг болиосой билээ!