Гэмт хэрэгНИЙГЭМНийгэм мэдээ

15-17 насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ

Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг Цагдаагийнхан олж тогтоосон байна. Нийслэлийн нэгэн хотхоны гараашаас суррон дугуй алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шуурхай шалгалтын ажиллагаа явуулахад 15-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан болох нь тогтоогджээ.

Тэд гурван ширхэг сурроны эд ангийг салгаж жижиглэсэн ба эвдрэл гэмтэлгүй нэг сурроныг хадгалж байсныг тогтоосон байна. Мөн таван ширхэг мопед, сурроныг хураан авч, насанд хүрээгүй сэжигтнүүдийг хуульд үаасны дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд орон сууцны хорооллуудыг СӨХ болон гэрээт харуул, хамгаалалтын ажилтнууд нягт холбоотой ажиллах, хяналтын камерын хэвийн ажиллагааг шалгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хурууг нь тасал

Холбоотой мэдээ

Back to top button