НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: 2021 оны наадмаар амжилт гаргасан харваачид цолоо аваагүй

Цар тахлын үед буюу 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон. Улмаар тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан Хүй долоон худагт 512 бөхийн барилдаан болон сурын харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулсан юм. Тэгвэл тухайн үед барилдаж улсын цол хүртсэн болон цолоо ахиулсан бөхчүүд цол чимгийг олгоогүй. Харин сурын харваачдад цолыг нь олгосон гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар Монголын үндэсний харваачдын холбооноос тодруулахад "2021 оны наадмын цол чимгийг харваачдад олгоогүй байгаа. Тухайн үед бүгд л цол чимэг олгоно гэсэн ойлголттой байсан. Гэвч одоог хүртэл цолыг нь өгөөгүй байгаа" гэлээ.

П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөл батлагдвал 2021 оны наадамд барилдсан бөхчүүд, харваачид болон уяачид цол чимгээ нөхөн авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх товтой байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button