Дуртай streamer-тэйгээ дурсамж бүтээнгээ өвдөж буй хүүхдүүдэд туслацгаая

Улсын эмнэлэгт аливаа хэрэгсэл, нөөцийн хангамж үргэлж дутмаг байдаг. Өвчин зовлонг даван туулж буй үед энэ асуудал нь ямар хэцүү байдгийг биеэр туулсан хүн л мэднэ. Өвдсөн хүүхдүүд эмчилгээгээ хийлгэх хооронд гэрээс ирсэн халуун хоол нь хөрчихсөн, түүнийг халаах ямар ч нөхцөл байхгүйн улмаас өвдөж ядарсан хүүхдэдээ царцуу хоол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдлыг олон зуун эцэг эхчүүд туулж байна. Энэ асуудлыг Б. Төрболд буюу Монголын streamer, content creator Jwoo олж харсны эцэст эдгэх гэж тэмцэж буй тэдгээр бяцхан зүрхийг багахан ч гэсэн дулаацуулах арга замыг хайж энэхүү төслийг эхлүүлжээ.
Jwoo X Super Concert 2026
Хамтын санхүүжилтийн платформ Fundea.mn дээр байршиж буй Content creator Jwoo-ийн санаачилсан Jwoo x Superconcert төсөл нь зөвхөн entertainment event биш, нийгмийн сайн үйлсийг залуусын соёлтой хослуулж буйгаараа онцлог юм. Энэхүү ажлын хүрээнд Fundea.mn-ээр дамжуулан цугларсан санхүүжилтийг улсын эмнэлгүүдийн хүүхдийн тасагт богино долгионы зуух /печь / суурилуулах хандивын аянд зориулах бөгөөд хандивын аянд нэгдэж буй хүмүүстээ дараах сонирхолтой урамшууллуудыг санал болгож байгаа аж.

Сүүлийн жилүүдэд урлаг, соёлын ертөнц зөвхөн үзвэр, контентоор хязгаарлагдахаа больж байна. Үзэгчид дуртай уран бүтээлчдээ дагаж, контентыг нь үзэхээс гадна нийгэмдээ хэрэгтэй санаачилга, сайн үйлсэд хамтран оролцож, бодит өөрчлөлт бүтээхэд хувь нэмрээ оруулах болсон нь анзаарагдаж байна. Ийнхүү нэгэн зорилгын төлөө нэгдсэн хүмүүсийн дунд зөвхөн дурсамж бус, харилцан итгэлцэл, үнэ цэнтэй холбоо, хамтын оролцооны шинэ соёл бүрэлдэж байна.
Хамтдаа бүтээж, хамтдаа дэмжиж, сайн санааг бодит ажил болгодог соёлыг түгээн дэлгэрүүлцгээе. Эцэст нь бидний үлдээдэг хамгийн том мөр бол хамтдаа бүтээсэн эерэг өөрчлөлт билээ.
Хамтдаа санхүүжүүлцгээе!















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.