Энтертайнмент

"Хурд" хамтлаг Отгонтэнгэр хайрханы өвөрт хүндэтгэлийн тоглолт хийхээр болжээ

“Хурд” хамтлаг Отгонтэнгэр хайрханы өвөрт хүрэлцэн ирж, нутгийн зон олон болон төрийн их тахилгад оролцогчдод зориулсан хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар болжээ. Монголын рок поп урлагийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн “Хурд” хамтлагийн уран бүтээл, эх орон, уул ус, хүн ардаа дээдэлсэн дуу хуур нь Төрийн их тахилгын сүр жавхаа, ариун хүндэтгэлийг улам бадрааж, Отгонтэнгэр хайрханы өвөрт хуран цугласан олон түмэнд мартагдашгүй сайхан мөчийг бэлэглэх байхаа хэмээн тус хамтлагийнхан онцлон хэлсэн байна.

Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач, Завхан Даян дэвжээний тэргүүн Дашзэвэгийн Дагвадорж ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button