ДЭЛХИЙ

Ес хоногийн дотор барьсан Уханий эмнэлэг өнөөдөр ашиглалтад орно

Шинэ төрлийн коронавирусийн халдвар газар аваад буйтай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар Хубэй мужийн Ухань хотод хөл хорио тогтоогоод буй. Мөн халдварын голомт болох тус хотод зөвхөн тус өвчнөөр өвдсөн хүмүүсийг эмчлэх хоёр эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гаргасан билээ.

Тус хоёр эмнэлгийн нэг болох 1000 хүний ортой, 25 мянган метр.кв талбайтай Хуошеншань эмнэлэг ийнхүү есөн хоногийн дотор баригдаж дуусан, өнөөдрөөс /2020.02.03/ ашиглалтад орж байна. Одоогийн байдлаар эмнэлгийн хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэн даруй өвчтөнүүдээ татаж эхлэх гэнэ.

Харин Хуошеншань эмнэлгээс 40 километр зайд баригдаж буй Лэйшеншань эмнэлэг энэ лхагва /2020.02.05/ гарагт ашиглалтад орно гэдгийг нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Энэ эмнэлгийн хувьд 30 мянган метр.кв талбайтай, 1 мянга 300 ортой юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button