Шалгуулагчид хариултын хуудсаа өөрөө төхөөрөмжид уншуулан анхны оноогоо хараад гарч байна
2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан ЭШ-ын зохион байгуулалт, явц, шалгалтын үе шат, дүн оноо танилцуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд 49 014 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭШ өнөөдөр Монголын түүхийн хичээлээр эхэлж байна. Монголын түүх хичээлээр жил бүр хамгийн цөөн тооны шалгуулагчид шалгуулдаг байна.
Шалгалтын төв болгон дээр эмч болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйчид, хэв журам сахиулах цагдаа нар ажиллаж байгаа аж. Мөн шалгуулагчид элсэлтийн шалгалт дууссаны дараа шууд засалтыг хийх ба шалгуулагч хариултын хуудсаа өөрөө төхөөрөмжид уншуулаад, дэлгэц дээр анхны дүн оноогоо хараад гарах юм байна. Шалгах явцад блокчэйн технологи ашигладаг учир шалгуулагчийн анхны оноо шууд БҮТ-ийн сервер болон их дээд сургуулиудын сервер үү дамжина. Ямар ч гар ажиллагаа байхгүй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.