НИЙГЭМНийгэм мэдээ

Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна


"Хүрээ цам-Даншиг наадам 2026" арга хэмжээнд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал, тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрын төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх жилүүдээс оролцогчдын ур чадвар, цол зэрэглэл, өрсөлдөөний чансаа эрс дээшилсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцож байна.

Үндэсний сурын харвааны шилдгүүд нэгэн дор хуран цугларч, уламжлалт өв соёлоо өвлөн тээхийн зэрэгцээ хурц хараа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж буй нь энэ жилийн "Хүрээ Цам–Даншиг" наадмын онцлох үйл явдлуудын нэг болж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button