НИЙГЭМНийгэм мэдээ
С.Мөнхбат: Найрааны бөх болохгүйн тулд энэ жил барилдахгүй
Увс аймгийн харьяат Монгол Улсын аварга С.Мөнхбат 1024 бөх зодоглох наадамд барилдахгүй тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр "Энэ жил гурван өдөр бөх барилдах юм байна. Тиймээс "найраа" хийх цаг хангалттай гарна гэсэн үг. Би нэгэнт л дээгүүр даваа хүртэл барилдаж чадахгүй учраас найраанд орохгүйн тулд барилдахгүй гэж бодож байна.
Төрийн наадмын үзүүр, түрүүний бөхчүүдээс тогтмол допингийн төрлийн хориотой бодис илэрдэг боллоо. Би аварга хүний хувьд допингийн эсрэг байр суурьтай байдаг. Монгол төрийн наадмыг бохирдуулчхаад ичихгүй эрхээ сэргээлгэнэ гээд явж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Монголын ард түмэн, бөхчүүдийг хуурч байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуны халуунд хөлсөө арчдаг алчууртай болоосой өмнөөс нь ичих юм аа