ДЭЛХИЙ

ОХУ коронавирусээр өвчилсөн гадаад иргэдийг албадан гаргаж болзошгүй

Өчигдөр /2020.02.04/ ОХУ-ын шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустин Засгийн газрын хуралдаан хийж, энэ үеэрээ шинэ төрлийн коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ шинэ төрлийн коронавирусийг “Онц аюултай өвчний жагсаалт”-д албан ёсоор оруулсан гэдгээ мэдэгдлээ.

ОХУ нь “Онц аюултай өвчний жагсаалт”-д багтсан өвчнөөр өвчилсөн гадаад иргэнийг эх орон руу нь албадан тусгаарлах эсвэл хөл хорионд оруулах хуулийн заалттай байдаг аж. Иймд ОХУ-д байгаа, уг вирусээр өвчилсөн иргэдийг албадан гаргаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Гэхдээ одоогоор Михаил Мишустин иргэдийг албадан гаргах тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн хугацаанд ОХУ-д шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээр хоёр иргэн нь хоёулаа БНХАУ-ын иргэд байгаа юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button