Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй

Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж буй Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Монгол Улсад Волейболын спорт 1927 оноос хөгжиж эхэлжээ. Их спортын хөжглийн эхний 100 жилээ дүгнэх, шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох энэ цаг үед Улсын Их хурлын даргын ивээл дор Зүүн Азийн Волейболын Аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн эрэгтэй шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө.
Энэхүү тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон дэлхийн чансааны оноо олгох өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд манай улсын тамирчид олон улсын мэргэжлийн лигүүдэд тоглож эхэлсэн нь волейболын спортын хөгжлийг шинэ түвшинд гаргахад түлхэц болж байна.

Тухайлбал БНСУ, Тайвань, Тайланд, Энэтхэг зэрэг орнуудын лигт тоглосон туршлагатай Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар шигшээ багийн бүрэлдэхүүндээ нэгджээ. Тэмцээн Аса Аренад болно.
Монголын волейболын шинэ зууны эхлэлийг хамтдаа гэрчилж, үндэсний шигшээ багаа дэмжицгээе! БИД НЭГ МОНГОЛ- НЭГ БАГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.