НИЙГЭМНийгэм мэдээ

2026 оны эхний хагас жилд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК улсад 74.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, уул уурхай, экспорт, борлуулалт, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөсөн түвшнээс давуулан биелүүлж, үйл ажиллагааны тогтвортой өсөлтөө хадгалан ажиллалаа. Тус компани Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Үндэсний баялгийн сангийн бодлогын хүрээнд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 2026 оны эхний хагас жилийн байдлаар 36.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлээд байна.

Хагас жилийн гүйцэтгэлийн дүнгээр ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 18.0 мянган тоннд хүргэхээр төлөвлөснөөс 18.7 мянган тонн үйлдвэрлэж, төлөвлөгөөг 104 хувиар биелүүлжээ. Мөн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэлийг 979.6 мянган тонноор төлөвлөснөөс 1.19 сая тонн үйлдвэрлэн төлөвлөгөөг 122 хувиар давуулан биелүүлсэн байна. Экспортын чиглэлээр 1.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 1.38 сая тонн баяжмал экспортолж, төлөвлөгөөг 115 хувиар биелүүлжээ.

Үүний үр дүнд 337.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 115 хувиар ханган ажилласан байна. Үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, өртөг зардлыг оновчтой удирдсаны үр дүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны эхний хагас жилийн байдлаар 33 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт нийт 74.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button