НИЙГЭМНийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөл санаачилжээ

НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар гэж 10 хувийг татвар төлдөг. Түүнээс буцаан олголтоор хоёр хувийг нь олгодог. Үлдсэн найман хувийн татвар сугалаа болон улсын төсөвт зарцуулагддаг.

Тэгвэл иргэн Б.Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөл санаачилжээ. Одоогоор тухайн өргөдлийг 3,486 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өргөдөл санаачилсан иргэн "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш найман хувь болгох хэрэгтэй" гэжээ.

Тус өргөдөлд наймдугаар сарын 23-ны 13:27 цаг хүртэл санал авах бөгөөд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай. Иргэн та дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=aaa37902-7616-46cd-9aa1-fffdf756c821

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button