НИЙГЭМНийгэм мэдээ
ОБЕГ: Үерийн улмаас хүүхэд амь насаа алдсан хэрэг гарлаа
Онцгой байдлын байгууллагат улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 14 удаагийн үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага иржээ. Алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Тухайлбал, дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин наймдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн үерийн улмаас нэг хүүхэд амь насаа алдсан байна.
Иймд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд,
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих,
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
- Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх
- Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.