Цахилгаан эрчим хүчний төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд авна
Энэ сараас эхлэн зарим дүүргийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулж буй талаар "УБЦТС" ТӨХК-иас мэдээлэв.
Айл өрхүүдийг ухаалаг тоолуураар хангаж буй тул Сонгинохайрхан, Чингэлтэй, зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болох Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны 8-р сараас эхлэн нэгдсэн нэг циклд шилжиж байгаа аж.
Ингэснээр эдгээр хэрэглэгчид төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна.
Шинэчлэгдсэнээр сар бүрийн аль хугацаанд тоолуурын бичилт хийх, нэхэмжлэл илгээх, төлбөр цуглуулах, төлбөр төлөхийг дараах хүснэгтээх харах боломжтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.