НИЙГЭМНийгэм мэдээ

Голд живсэн 13 настай хүүхдийн цогцосыг олжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын ойролцоох голд тоглож байсан 13 настай хүүг алга болсон тухайн мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байна. Улмаар Үндэсний аврах бригадын бүлэг, тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр буюу /2026.08.08/ 11:08 цагт хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Голын усны түвшин их байгаа эдгээр өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх;
  • Гол, нуурын дэргэд амрахдаа бага насны хүүхдийг ганцаар нь оруулахгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button