ДЭЛХИЙ
Коронавирусээр 262 хүн нас барж, 892 хүн эдгэрлээ

Өнөө өглөөний /2020.02.05/ шинэчлэгдсэн мэдээллээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 24363 болсон нь өчигдрийнхөөс 3889-өөр өссөн үзүүлэлттэй байна. Харин уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хүний тоо 23260 байгаа нь өчигдрийнхөөс 3971-ээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн энэ өвчнөөр 492 хүн нас барсан нь өчигдрийнхөөс 66-аар, эмчлэгдсэн хүний тоо 892 болсон нь мөн өчигдрийнхөөс 262-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Уг тоо баримтыг БНХАУ-ын коронавирусийн нэгдсэн мэдээллийн сан бүхий https://ncov.dxy.cn/ сайтыг эх сурвалж болгон авч ашиглав.
Т.САНТ











