Орон нутаг

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг хувийн хэвшил рүү шилжүүлжээ

Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын 3-р албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт ажиллажээ.

Сэлэнгэ аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын Дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдсэн байна. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болж байна.

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.

Харин намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх, Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх, Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button