Эдийн засгийн мэдээ
Монгол Улс ОХУ-аас 900 мянган ам.долларын лаазалсан үхрийн махан бүтээгдэхүүн импортолжээ

ОХУ 2026 оны эхний хагас жилд боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн болон лаазалсан үхрийн махны экспортоо өмнөх оны мөн үеийнхээс 33 гаруй хувиар нэмэгдүүлж, 8.5 сая ам.долларт хүргэсэн байна.
Нийтдээ 1,900 тонн бүтээгдэхүүн экспортолсон талаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Агроэкспорт” төв тооцоолон гаргажээ.
Оросын лаазалсан махны хамгийн том худалдан авагч нь Беларусь улс бөгөөд 2.5 сая гаруй ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ. Үүний дараа Казахстан ойролцоогоор 1.8 сая ам.доллар, Азербайжан 1 сая гаруй ам.доллар, Монгол Улс 900 мянга гаруй ам.доллар, Гүрж ойролцоогоор 600 мянган ам.долларын худалдан авалт хийж, эхний тавд багтсан байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.