Гэмт хэрэг
"Их сургуульд оруулна" гэж иргэдээс 120 сая төгрөг залилжээ

Их дээд сургуульд элсэх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг залилсан этгээдийг баривчилсан байна.
Уг этгээд өөрийгөө МУИС-ийн багш хэмээн танилцуулж элсэлтийн асуудлыг шийднэ, танил талаараа баталгаатай оруулна, гадаадад сурагч солилцоогоор явуулна хэмээн итгүүлдэг байжээ.
Одоогийн байдлаар иргэдэд 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд их, дээд сургуульд элсэх гэж буй сурагч, эцэг эх, иргэд та бүхэн элсэлт болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг тухайн боловсролын байгууллагын алба ёсны эх сурвалжаас нягтлахыг анхааруулж байна.
Б.АЛТАНГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.