НИЙГЭМ

Орон сууцны залилагчид 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны тавпугаар сард судалгаа хийж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. 

Улсын хэмжээнд 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаагийн 93 хувь нь нийслэлд, 7 хувь нь орон нутагт шалгагдаж байсан.

Прокурорын байгууллагаас хэргийг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны үр дүнд 173 хэргээс 102 хэргийг шийдвэрлэснээс 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12 хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хөрөнгө хамгаалах чиглэлээр 372 ширхэг 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна.

Өнөөдрийн байдлаар 71 хэрэг шалгагдаж байгааг прокурорын байгууллагаас шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна гэж мэдээллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button