УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮3 тэрбумын барьцаа өгөөд гадагш зугтсан Д.Эрдэнэбилэг 4.2 жилийн дараа эх орондоо ирэв

Гадагш ниссэн шувууд эргэн ирж, "Би буруугүй, шалгаад юу ч илрээгүй" гэх үгтэй дээр тухалдаг болох нь. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн эх орондоо ирсэн. Өнгөндөө Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн ёслол, Эрдэнэтийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ үест далд тохироогоо хийснээр, Сингапурт 4.2 жил бүгсэн "Сахал" Д.Эрдэнэбилэг хоёр хоногийн өмнө Монголын хилээр орж ирэв.

-Д.Эрдэнэбилэгийн ирсэн зориг | тохироо-

9 жилийн өмнөөс мөрдөгдөж, 3 жилийн өмнө шүүхэд шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх хэргийн загалмайлсан эцэг гэгддэг хүн бол яах аргагүй сахал Б.Эрдэнэбилэг.

Түүний хувьд гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар найман жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.

Хамгийн сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь улсын орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Үүнээс хойш Монголд ирэх чимээ дуулдалгүй, АТГ-ын "шувуу ажиллагаа" ч дийлээгүй. Харин зориг гарган ирсэн шалтгаан нь Ц.Элбэгдоржтой холбогдож байна.

Наадмын өмнө Ц.Элбэгдорж эх орондоо ирснээр хилийн дээс даван 10 жил болсон Ч.Сайханбилэг, Сингапурт 4.2 жил бүгсэн Д.Эрдэнэбилэг нар нааш хөдлөх чиг гарав.

Ц.Элбэгдорж бол Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийг Монголд хувийн хэвшлийн хөрөнгөөр оруулж ирэхэд улс төрийн бүхий л дэмжлэгийг нь хийж өгч, Ч.Сайханбилэгээр гүйцэтгүүлсэн нэгэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирж, хөшигний ард энэ өдрүүдэд ямар тохироо хийсэн бэ.

Нэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 20 хувийг Д.Эрдэнэбилэгт өгч, 400 сая ам.долларын хэлцлийг хаах хувилбар

Хоёр. Д.Эрдэнэбилэг нарын хэргийг шүүхээр эцэслэж, торгуулийн шийтгэлээр хаах санал

Гурав. Төмөртэйн ордыг эзэмшдэг "Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийг Д.Эрдэнэбилэгт шилжүүлэх хувилбар

Дээрх агуулгын дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой


-Түүнийг хүлээж буй холбогдсон хэрэг нь, шүүх хурал-

Хамгийн сүүлд |2025.04.10|-нд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Энэ үеэр шүүхээс "Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ" хэмээн дүгнэсэн.

Ингэхдээ "тухайн үед энэ хэрэгт холбогдсон эрх бүхий байгууллагаас гадаад руу оргон зайлсан улс төрийн нөлөө бүхий этгээдийг барих ажиллагаа явагдаж, зарим үр дүн гарсан учир шүүх найдаж, хамтад нь шүүх шийдвэр гаргаж байсан. Гэтэл одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй учир нэгтгэх гэхээр хэрэг шийдвэрлэлт удааширч, холбогдох зарим нэг хүн гадагшаа хил давж явсан учир салган шийдвэрлэх нь зөв" гэж үзсэн юм.

Одоо түүнийг холбогдсон хэрэг нь, тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн шүүх хурал нь хүлээж байна.

Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ub emegtei
ub emegtei

ugur uvgun bayart ohinoo zarsan hyn bizdee, ha ha, yana daa,

Зочин
Зочин

4.2 жил гадаадад байгаад буцаад ирсэн нь өөрөө олон асуулт дагуулж байна. Одоо хамгийн чухал нь тохироо биш хууль үйлчилдэг эсэхийг л хармаар байна

Зочин
Зочин

Ene hereg yamar ch hamaagui yum shig udaj baigaad suuld ni bugd butsaad ireed baival huuliin baiguullagad itgeh itgel l bur ih sulrana

Зочин
Зочин

Гурван тэрбумын барьцаа улсын орлого болсон, хэрэг нь шүүх дээр байгаа гэдэг нь өөрөө ноцтой асуудал. Одоо үнэн зөвийг нь хараат бусаар тогтоох хэрэгтэй

Зочин
Зочин

4.2 jil gedeg bogino hugatsaa bish shuu, odoo irsenii daraa hereg ni yaj shiidegdeh we gedeg ni l olon hunii anhaarliig tataj baina

Зочин
Зочин

Хэн нэгэнтэй тохиролцсон эсэхийг таамгаар дүгнэхээс илүү шүүхийн шийдвэрээр бүхнийг тодорхой болгох нь зөв. Хууль хүн бүрт адилхан үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Gadaadad baisan hugatsaa ni ch, baritsaanii asuudal ni ch ih asuult daguulj baina. Odoo l unen zuw shiidver garah yostoi

Зочин
Зочин

Mongoldoo irsen ni sain hereg baih, gehdee irseneer ni asuudal duusaj baigaa yum bish. Shuuhiin asuudlaa huuliin daguu shiideh heregtei

Зочин
Зочин

Ийм хэмжээний дуулиантай хэргүүд олон жил сунжрахаар иргэдэд нэг л ойлголт төрдөг. Том хөрөнгөтэй, нөлөөтэй хүмүүст хууль өөрөөр үйлчилдэг юм биш биз гэсэн хардлага төрнө

Зочин
Зочин

4.2 jil bolood genet eh orondoo irj baigaa ni medeej anhaaral tatah ni argagui. Odoo gol ni henii ch nuluu oroltsolgui hereg ni unen zuw shiidegdeh yostoi

Зочин
Зочин

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой том хэргүүдийн эцсийн шийдвэр тодорхой гарахгүй удсаар байвал авлигын эсрэг тэмцэл гэдэг үг цаасан дээр л үлдэнэ

Зочин
Зочин

Huuli shuuhed itgeh itgel gedeg chini iim heregnuudiig il tod, hurdan bas shudarga shiidej chadaj baigaagaas l hamaarna

Зочин
Зочин

Huuli shuuhed itgeh itgel gedeg chini iim heregnuudiig il tod, hurdan bas shudarga shiidej chadaj baigaagaas l hamaarna

Зочин
Зочин

Одоо хэн хэнтэй юу тохирсон бол гэж таах шаардлагагүй байгаасай. Шүүхийн процесс ил тод явагдаж, баримтаар бүх зүйлээ тайлбарлаасай

Зочин
Зочин

Ene hereg deer uls tur, biznes 2 holildson eseh ni l hamgiin ih sonirhol tataj baina. Huuli ni hen ch baisan adil uilchleh estoi

Зочинолдо
Зочинолдо

хаачихав дээ ирж л тааараашд уул овоо шиг мөнгөтэй хүмүүс гадаадаар д тарвалзаад тарвалзаад өнөө муу Монголынхоо сэвэлзэх салхи цэлмэг тэнгэр эрс тэс уур амьсгал чимээ аниргүй тал хээр нутгыг орлоно гэж үү.эхийгээ санасан нялх хүүхэд шиг л гүйгээд ирээ биз.эд нар ял авах ёстой бол эдлээд ч болов эх орондоо амьдрах нь аз жаргал

Холбоотой мэдээ

Back to top button