Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр зогсооно

Хүйтний улирлаас шалтгаалж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоохоор болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Иргэд, тээвэрчид зам ашиглагчдад энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг мэдэгджээ.
Хүйтэн сэрүүний улирал ирж, цаг агаар сэрүүсч байгаа энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдсанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байна.
Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг зөвлөж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.