Б.Энхбаяр өөрийн хүмүүсээ Г.Тэмүүлэнгээр эгүүлэн томилуулав
Засгийн газрын тангаргаа өргөөд зургаа л хонож байгаа Г.Тэмүүлэн ЦЕГ-ын дэд дарга нарыг өөрийн гэхээсээ илүүтэйгээр Б.Энхбаярын хүмүүсийг эгүүлэн томиллоо.
ХЗДХ-ийн сайдын бүрэн эрхийн томилгоонууд Цагдаагийн албаны тухай хууль, ШШГБ-ын тухай хуулиар зохицуулагддаг. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хоёр дэд дарга, ШШГЕГ-ын дэд дарга нар болон Дотоодын цэргийн штабын дарга нарыг бүрэн эрхийнхээ дагуу чөлөөлж, томилох эрхтэй.
Эргэн сануулахад, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдоод яг 10 хоноод буюу |2025.11.03|-нд,
- ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун
- ЦЕГ-ын дэд даргаар О.Ганбат
- ЦЕГ-ын дэд даргаар Б.Дэлгэрсайханыг томилсон байдаг.
ШШГЕГ-т
- ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажав
- ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү
- ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэнг томилсон юм.
Харин С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард ЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, өөрийн гар нийлэх хүмүүсээ томилсон. Гэтэл энэ томилгооноос хойш гурван сарын дараа ХЗДХ-ийн сайд огцорсноор дахин томилгоо хийгдэв. Дээр дурдсанчлан Г.Тэмүүлэн өөрийн гэхээсээ илүүтэйгээр Б.Энхбаярын хүмүүсийг эргүүлэн томилсон нь анхаарал татна. Тухайлбал, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг, ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайханыг эгүүлэн томилов. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга Д.Дашнямыг дэд даргаар дэвшүүлэн томилсон байна.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорт могой Энкберия бол жинхэнэ бүтэхгүй адгийн новш шүү. Томилуулсан хүмүүс нь ч мөн адил самарна.
Энхбаяр нь шударга хүн шүү дээ !
Цагдаа, Шоронгийн мафийхан амь тавих гэж бнаа ! Тэрмуусайныг хусаад өгөөрэй, Тэмүүлэн сайд аа, наадуул чинь Тэмүүжин сайдыгаа яасан билээ ?!
Есүхэй баатрын үр хүүхдийн нэртэй хүн л энэ ялзарсан салбарыг өөд нь татах нигууртай юм бна л доо !