Нийгэм мэдээ

Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Ховд аймагт 4 мянган толгой мал устгажээ

Улсын онцгой комиссын II хуралдаанаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой малыг зориудаар устгажээ.

Устгасан малын нийт үнэлгээ Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр дээрх хоёр аймагт шүлхийн улмаас устгасан малд нийт ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Мөн хуралдаанаар мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан бодитоор явуулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, малын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button