Нийгэм мэдээ

Гадаадын иргэн бусадтай бүлэглэн мансууруулах бодис хилээр нэвтрүүлжээ

Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн И бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар, их хэмжээгээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 16-ны өдөр холбогдох байгууллагуудын шалгалтаар “мөс” гэх нэршилтэй, 1 кг 35 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авчээ.

Уг хэмжээ нь ойролцоогоор 10 мянган хүний нэг удаагийн хэрэглээний хэмжээтэй тэнцэх аж. Хэрэгт холбогдуулан яллагдагчдад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулах, тээвэрлэх, дамжуулах, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг гэмт хэрэгт оролцохгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Илрүүлсэн нь сайн хэрэг гэхдээ ямар шийтгэл оногдуулсан ахиад ийм хэрэг гарахгүй байхад чиглэсэ ямар арга хэмжээ авч байгаа нь нэн чухал.

Холбоотой мэдээ

Back to top button