СПОРТ

И-Спортын MLBB төрөлд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртжээ

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Mobile Legends: Bang Bang төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ багийн тамирчид хүрэл медаль авчээ. 

Тэд наадмын өрсөлдөөнөө зургаадугаар сард Сингапур улсад зохион байгуулагдсан бүсийн сонгон шалгаруулалтаас эхэлсэн бөгөөд нэг ч хожигдолгүйгээр үндсэн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Үндсэн тэмцээний хэсгийн шатанд хүчтэй өрсөлдөгч Камбожийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарчээ. Улмаар Хонконгийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсоноор медалийн болзол хангаж, хагас шигшээд дэлхийн шилдэг багуудын нэг "Alter Ego"-ийн тамирчдаас бүрдсэн Индонезын шигшээ багтай мөнгөн медалийн төлөө тоглож, 0-2 харьцаатай ялагдал хүлээснээр Азийн наадмын хүрэл медалийн эзэд болсон байна. 

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Т.Эрмүүнбаатар - MuMu
  • О.Лхагвасүрэн - Mayki
  • Т.Багабанди - Zxaura
  • Б.Тэнгис - Aux
  • Э.Эрдэнэбилэг - Kei

Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ баг 2023 оны Ханжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан нь Азийн наадмын электрон спортын төрлөөс хүртсэн манай улсын анхны медаль болж байв.

Ийнхүү тус буухиаг MLBB шигшээ баг амжилттай үргэлжлүүлэн Азийн наадмын электрон спортын төрлийн хоёр дахь, MLBB төрлийн анхны медалийг авч буй нь энэ юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button