Нийгмийн

China-spec vs global-spec: Автомашины ялгаа зөвхөн үйлдвэрлэсэн улсаар хэмжигддэггүй

 Ижил нэртэй, ижил үйлдвэрт угсарсан автомашин ч ямар зах зээлд зориулагдсанаасаа хамаарч технологи, тоноглол, аюулгүй байдал, ашиглалтын шийдлээрээ ялгаатай байдаг.

 Иймээс өнөөдөр автомашин сонгоход “Хаана үйлдвэрлэсэн бэ?” гэдгээс гадна “Ямар зах зээлд зориулж хөгжүүлсэн бэ?” гэдэг асуулт улам чухал болж байна.

 China-spec ба Global-spec гэж юу вэ?

 • China-spec нь Хятадын дотоодын зах зээл, тэндхийн хэрэглэгч, дүрэм журамд зориулагдсан автомашин юм.

• Global-spec (Export-spec) нь Европ, Австрали, Монгол зэрэг олон улсын зах зээлд зориулан хөгжүүлж, тухайн орны шаардлагад нийцүүлсэн автомашин юм. 

Хоёулаа ижил загвар байж болох ч дараах зүйлсээр ялгаатай байдаг:
• Техникийн зохицуулалт, стандарт
• Аюулгүй байдлын шаардлага, битүүмж, салхины шилний стандарт
• Цаг уур, замын нөхцөлд зориулсан тохиргоо
• Мультимедиа, хэлний сонголт, программ хангамж
• Албан ёсны баталгаат хугацаа, засвар үйлчилгээ

 Хятадын дотоодын зах зээлд зориулсан автомашин өөрөө муу гэсэн үг биш. Харин тэр машин Хятадын хэрэглэгч, Хятадын нөхцөлд зориулагдсан. Иймээс Монголд ашиглахад мультимедиа зөвхөн хятад хэлтэй, зарим апп болон онлайн үйлчилгээ ажиллахгүй, программ шинэчлэлт хийгдэхгүй, албан ёсны баталгаа хамаарахгүй зэрэг нөхцөл үүсч болно.

 Дотоодын зах зээлээс дэлхийн зах зээл рүү

 Хятадын автомашин үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд тэлэхийн хэрээр энэ ялгаа улам тод харагдаж байна. Үүний нэг тод жишээ бол Geely.

 • Geely Auto 2026 оны эхний хагаст дэлхий даяар 1,422,958 автомашин борлуулснаас 474,228-ыг нь Хятадаас гадна борлуулсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 158%-иар өссөн үзүүлэлт юм.
• 2026 оны 7-р сард Geely-ийн гадаад зах зээл дэх сарын борлуулалт 106,663-т хүрч, өмнөх оны мөн үеэс 202%-иар өссөн.

 Энэ өсөлт нь Geely олон улсын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инженерчлэл, борлуулалт, үйлчилгээний сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж байгааг харуулж байна.

Олон улсын стандартаар баталгаажсан Geely

 Geely 2026 онд Европын зах зээлд эрчимтэй тэлж, Герман, Испани, Нидерланд, Франц зэрэг 7 зах зээлд нэвтэрсэн. Geely EX5 болон EX5 EM-i загварууд Европын 20 гаруй оронд борлуулагдаж байгаа бөгөөд хоёулаа Euro NCAP 2025 аюулгүй байдлын үнэлгээгээр 5 од авсан.

 Энэ нь Global-spec гэдэг зөвхөн гадаад үзэмжийн өөрчлөлт биш, тухайн зах зээлийн аюулгүй байдал, техникийн хатуу шаардлагыг хангасан инженерчлэлийн шийдэл гэдгийг харуулж байна.

 Монголын нөхцөлд Global-spec яагаад чухал вэ?

 Монголд өвлийн хахир хүйтэн, замын нөхцөл, хот хоорондын урт зайн аялал зэрэг нь автомашины сонголтод шууд нөлөөлдөг. Иймээс автомашин сонгохдоо дараах асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй:
• Энэ машин аль зах зээлд зориулагдсан бэ?
• Ямар аюулгүй байдлын стандарт хангасан бэ?
• Мультимедиа, программ хангамж нь Монголд бүрэн ажиллах уу?
• Албан ёсны баталгаа, засвар үйлчилгээ, сэлбэг хангамж байгаа юу?

 Зөв сонголт таны аюулгүй байдал, тав тух, урт хугацааны зардлыг хэмнэнэ.

 Таван Богд Трейд ХХК нь Geely брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор бөгөөд Geely Mongolia нь олон улсын зах зээлд зориулсан Global-spec автомашиныг албан ёсны баталгаа, засвар үйлчилгээ, баталгаат сэлбэгийн хамт хүргэж байна.

Хаяг: ХУД, 19-р хороолол, Таван Богд Группийн Хан-Уул оффис, Geely Showroom
Утас: 7507-4444
Борлуулалтын менежерүүд: 9411-2202, 9411-2201, 9411-2207, 9411-2210

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button