Эдийн засгийн мэдээ

Инфляц 12.9 хувьд хүрч, хүнсний үнэ жилийн дотор 20.8 хувиар өслөө

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2026 оны есдүгээр сард улсын хэмжээнд инфляц 12.9 хувьтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 9 хувь байсан тул 3.9 нэгж хувиар өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад хэрэглээний үнэ 0.6 хувиар нэмэгджээ.

Хүнсний үнэ хамгийн их өслөө

Хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өссөн нь бүх бүлгээс хамгийн өндөр байна. Хүнсний бус барааны үнэ 10 хувиар нэмэгджээ. Ерөнхийд нь харвал барааны үнэ 13.5 хувиар, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өссөн байна.

Инфляцыг юу өсгөв?

Жилийн 12.9 хувийн инфляцын 5.6 нэгж хувийг буюу бараг тал хувийг (43.8%) хүнсний бараа, ундаа, усны бүлэг дангаараа бүрдүүлжээ. Бусад гол бүлгүүд:

  • Тээвэр: 2.2 нэгж хувь (17.3%)
  • Боловсролын үйлчилгээ: 1.2 нэгж хувь (9.1%)
  • Хувцас, бөс даавуу, гутал: 0.9 нэгж хувь (7.2%)

Гарал үүслээр нь авч үзвэл мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнийн өсөлт инфляцыг 4.4 нэгж хувиар (34.3%) өсгөжээ. Бензин, шатахуунаас бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (15.9%) нөлөөлсөн байна.

Баруун бүс хамгийн их хохирч байна

Хүнсний үнийн өсөлт баруун бүсэд хамгийн өндөр байна. Тэнд хүнсний үнэ жилийн дотор 27.3 хувиар, барааны үнэ 16.3 хувиар өссөн нь улсын дунджаас бараг 1.5 дахин их. Үйлчилгээний үнэ Улаанбаатарт хамгийн их буюу 11.5 хувиар өссөн бол хүнсний бус барааны үнэ Хангайн бүсэд хамгийн их буюу 11.9 хувиар нэмэгджээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Хүнсний итпортоо зохицуулаач дээ. Гаднаах хор болгоныг оруулах, тэрийг нь авах шаардлага байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button