Нийгмийн

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт баавгайтай холбоотой гурван дуудлага бүртгэгджээ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр аймаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд баавгайтай холбоотой нийт 21 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар авч үзвэл,

  • Архангай аймаг 1,
  • Булган 2,
  • Дархан-Уул 1,
  • Завхан 2,
  • Сэлэнгэ 2,
  • Хөвсгөл 5,
  • Хэнтий 3,
  • Төв 2,
  • Нийслэлд 3 дуудлага тус тус бүртгэгдсэн байна.

Иргэд баавгаатай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэд мэдээллээ тухайн харьяаны Засаг даргын Тамгын газарт өгнө. Тамгын газрууд 24 цагийн хуваарьтай ажиллаж байгаа. Нийслэлд болон улсын хэмжээнд яаралтай тохиолдолд БОУАӨЯ-ны 117 тусгай дугаарт мэдээлж болох юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button