ДЭЛХИЙ

Шинэ коронавирус бохирын хоолойгоор дамжиж, нэг байрны хоёр иргэнд халдварлажээ

Өчигдөр /2020.02.12/ Хонг Конгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд бохирын хоолойгоор нь шинэ төрлийн коронавирус дамжсан байх магадлалтай орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хонг Мей нэртэй тус орон сууцны дээд, доод давхруудад амьдарч байсан хоёр иргэн Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон тус вирусийн халдвараар өвчлөөд байгаа юм. Тэд хоорондоо 10 давхрын зайд амьдардаг байжээ.

Тодруулбал, 75 настай эр коронавирусийн халдвар авснаас 10 хоногийн дараа нэг байранд амьдардаг 62 настай эмэгтэй мөн халдварласан байна.

Үүнээс гадна эмэгтэйн аав, хүү, бэр гурав мөн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Иймд 30 давхар тус орон сууцны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Хонг Мей орон сууцанд бүртгэгдсэн энэ тохиолдол тус вирус нь бохирын хоолойгоор дамжин халдварласан гэдэг дүгнэлтийг бий болгоод байгаа юм. Хэрэв энэ нь үнэн бол гэрээсээ гарахгүй карантинд сууж байгаа олон зуун иргэд ариун цэврийн өрөөнөөсөө коронавирусээр халдварлах нөхцөл үүснэ.

Үүний өмнө 2003 онд дэгдэж байсан SARS вирусийн халдвар бохирын хоолойгоор дамжсанаар нэг байранд тусгаарлагдаад байсан 300 гаруй хүн халдвар авч, 42 хүн нас барсан удаатай.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аюул

Тахал
Тахал

Тахал дэлхийгаар тараад бн

Зочин
Зочин

Үнэн худалаа нь мэдэгдэхгүй ясан олон мэдээ мэдээллүүд гараад байна аа бүгдийн нягтал

Зочин
Зочин

Ингэж дамжих юм бол ч ёстой балрах юм байна доо

Зочин
Зочин

Агаар салхи үзэхгүй орон гэртээ айдаст автаад бүгээд байхад өвчин тусах байлгүй дээ.

Уншигч
Уншигч

Бохирын хоолойгоор дамжиж байгаа юм бол ус гол мөрөнд вирусээр бохирлогдсон эд зүйлс орвол яах бол гэсэн сэрэмж бас төрчихлөө.

Холбоотой мэдээ

Back to top button