УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд концесст орох ёсгүй, хасах чиглэл барина

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр "Засгийн газрууд эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй явбал нийгэмд маш их хор уршиг тарьдат холилдсоноос үүдэж, гэдгийг ѳнѳѳдѳр бид харж байна. Бид энэ нѳхцѳл байдлаа амархан мартдаг. Тийм учраас бид туйлын хариуцлагатайгаар ажлуудаа тайлагнаж явах хэрэгтэй байна. Засгийн газар банкны салбартайгаа хэт холилдсоноос үүдэж, саарал жагсаалтад ороод байсан. Ийм эрсдэл байгаа учраас бид зарим томоохон асуудлыг ил тод мэдээлж явсан" гэж тодотголоо. Тэрбээр "Ѳнѳѳдрийн Засгийн газрын хуралдаанаар,

-Алтанбулаг-Зам үүд чиглэлийн автозамын барих шилжүүлэх концесс

-Дорноговь аймгийн Сайншандын 130 км автозамын концесс,

-Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барих тэргүүтэй 11 концессуудыг цуцлахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас барих-ашиглах-шилжүүлэх чиглэлд Тавантолгой-Зүүнбаян Хангийн тѳмѳр тэргүүтэй таван тѳслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ" гэв. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гишүүдэд хамааралтай концессууд цуцлагдсан юм уу?

-УИХ-ын гишүүд концесст орох ёсгүй, хасах чиглэл барина.

-ААН-үүдийн хохирлыг барагдуулах асуудал үүсэх үү?

-Холбогдох хуулийнх нь дагуу шийдээд явна. Ихэнх тѳслүүд ТЭЗҮ-гүй, тодорхой тѳлѳвлѳгѳѳгүй байна. Тэгэхээр урт хугацаандаа тѳлѳвлѳхѳѳс сѳѳр арга алга байна.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/2472405269459177/?t=0

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button