Нийгмийн

Гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тосны экспортыг сэргээнэ

Улсын Онцгой комиссын хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцжээ.

Энэ талаар Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин 

"Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлын сайд, дарга нарт үүрэг болгож байна.

Түүнчлэн уг хуралдаанаар тээврийн хэрэгслийн жолооч нарыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрыг бэлдэх гэх мэт асуудлыг холбогдох албаныханд даалгасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zorchigch oo yaah ym bol

Холбоотой мэдээ

Back to top button