Сөүлд суугаа Монголын элчин сайдын яамнаас иргэддээ СЭРЭМЖЛҮҮЛЭВ

Сөүлд суугаа Монголын Элчин сайдын яамнаас, титэм вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байгаа учраас БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд сэрэмжлүүлэг хийжээ. Тэд хэлэхдээ,
БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
- Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,
Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой" гэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.