ДЭЛХИЙ
III.2: БНСУ-д 3,736 хүн титэм вирусээс өвчилж, дөрвөн хүн шинээр нас баржээ

Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын талаарх гуравдугаар сарын 2-ны өдрийн 09.25 цагийн шинэчлэгдсэн мэдээлэл.
БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ коронавирусээр дэлхийн хэмжээнд 88,591 хүн халдварлаад байна. Эдгээрээс 45,114 хүн эдгэсэн бол 3,051 хүн нас баржээ.
Түүнчлэн 80,026 нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр бүртгэгдээд буй юм. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 202 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42 хүн нас барсан байна.
Харин халдварын шинэ голомт хэмээн яригдах болсон БНСУ-ын хувьд 586 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тоо 3,736-д хүрчээ. Мөн шинээр дөрвөн хүн нас барсан нь нийт барагсдын тоо 21 болсон байна.
Бусад улс орнуудыг халдварын тоогоор жагсаавал:
- Итали - 1,701
- Иран - 978
- Япон - 256
- Франц - 130
- Герман - 130
- Сингапур - 106
- Хонг Конг - 100
- Испани - 84
- Америк- 76
- ... байна.












Shineer nas barjee gen uu. Bur balairuulchih yumaa