ДЭЛХИЙ

Иранд “COVID-19” халдвараар 77 хүн нас барж, цэрэг дайчлахаар болжээ

Өчигдөр /2020.03.03/ Иран улсад “COVID-19” халдварын улмаас 11 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 77-д хүрчээ.

Мөн нийт халдварын тохиолдлын тоо 2,336 хүрсний 835 нь сүүлийн нэг өдрийн дотор илэрсэн байна. Ийнхүү тус халдвараар нас барсан хүний тоогоор Иран улс Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Хамени өчигдөр “COVID-19” халдварын тархалттай тэмцэх зорилгоор тус улсын армийн цэргүүдийг дайчлах шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд нийт 300,000 цэрэг болон сайн дурынхныг дайчлан ажиллуулахаар болжээ.

Өчигдөр бас хууль тогтоогч Абдолреза Месри тус улсын парламентын 23 гишүүн “COVID-19” халдвар аваад байгааг мэдээлсэн байна. Ийнхүү өвчлөлөөр нас барсан хүний тоогоор Иран улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: npr.org

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Төрийн хатуу дэглэмтэй улс оронд юм болгон сайн байдаг гэх дэмийрлийн шал худлааг Хятад Иран хоёрт титэм хоруугийн учруулж буй уршиг хөнөөл нотолж байна даа. Харин ч дарангуйлагч дэглэмийн зохион байгуулах чадвар доройг харуулж байна.

Холбоотой мэдээ

Back to top button