ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Берлинээс ирсэн хоёр иргэн халуурч, ханиалгасан тул ТУСГААРЛАСАН

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн  асуудлаар цаг үеийн мэдээллээ өглөө. 

ДЭМБ: 85 УЛСАД КОРОНАВИРҮСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭД БАЙНА

Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Вирүсийн халдвар Дэлхийн хэмжээнд хурдацтай тархаж байна. Одоогоор 85 улсад коронавирүсийн өвчлөл бүртгэгдээд байна. БНХАУ-ын хувьд халдварын хэмжээнд буурч байгаа ч Азийн гурван оронд голомтлон тархаж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Ялангуяа БНСУ-ын халдварын тархалтыг онцлон тэмдэглье. Өвчлөл олон улсад тархаж байгаа ч тархалтыг зогсоох арга замыг тасралтгүй хайж байна.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас уг вирүсийн эмчилгээ, оношлуурын асуудалд онцгой анхаарч, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор Монгол Улсад нэг ч тохиолдол гараагүй хэдий ч Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, төрийн байгууллагуудыг эрчимжүүлсэн нь өндөр үр дүнгээ өгч байна” гэж онцлон тэмдэглэв.  

БЕРЛИНЭЭС ИРСЭН 17 ИРГЭНИЙГ ТАНДАЛТАД АВСАН

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдлоор 256 иргэнийг хяналтад авч, шинжилгээ хийсэн. Өнөө өглөө Берлинээс 107  зорчигч ирснээс 17 иргэнийг тандалтад авлаа. ХӨСҮТ-д таван тохиолдлыг авч тусгаарласан. Бусад эрүүл мэндийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020.03.04-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Хариу нь сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Ажиглалтад таван иргэн авсан. Дархан-уул аймагт  найман иргэн тусгаарласан.

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамнаас “Монгол Улсын хилээр орж ирж буй иргэдээ хүлээж аваад, шаардлагатай зөвлөмжөө өгч, эмнэлгийн хяналтаа тавиад явж байгаа. Берлинээс ирсэн хоёр иргэнд халуурч, ханиалгасан тул  ТУСГААРЛАСАН. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Новш гэж гайгүй байгаасай. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр амин хувиа бодож тэнэж ирсэн

Иргэн
Иргэн

Сэжигтэй биш бүр шинж тэмдэг илэрсэн тохиолдлыг Италиас авчирчээ. Арай ч дээ . Хилээ хаасан чинь хаана байнаа. Дотроо биднийгээ дэглээд байхаар голомтноос оруулахгүй байж болдоггүй юм байх даа. Өвчид хүртэл арын хаалга байдаг юмуу, төр зас

иргэн
иргэн

яах гээд тэнээд яваад байдаг новшнууд вэ ингэхэд монголд төр байна уу үгүй юу орон нутгын замыг хааж сүржигнээд байхаар гадаадаас ирж байгаа хөдөлгөөнөө хаах байсан юм

Холбоотой мэдээ

Back to top button