ДЭЛХИЙ

Нэг өдрийн дотор Италид 3590, Германд 1214 хүн халдвар авчээ

Гуравдугаар сарын 16-ны 09.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвараар 169420 хүн халдварлаж, 6515 хүн нас бараад байна.

Үүнээс нөхцөл байдал нь өдрөөс өдөрт хүндрээд буй Итали улсын хувьд, нэг өдрийн дотор 3590 хүн халдвар авч, 368 хүн нас барсан нь нэлээд муу үзүүлэлт болжээ. Удаалан Иранд 1209, Испанид 1454, Германд 1214, Францад 924 хүн шинээр халдвар аваад байна.

ДЭМБ-ын байгууллагаас Covid-19 вирусийн халдварын голомт Европ тив рүү шилжсэн талаар зарласан. Үүний баталгаа болж, өнгөрсөн 24 цагийн дотор Европын улсуудад мянга мянган хүн халдвар авч, хэдэн зуун хүн нас барсныг статистикаас харж болно.

Халдвар дэгдсэн орнуудыг /Эхний 10/ жагсаавал:

  • Хятад - 80858 /Шинээр 14/
  • Итали - 24747 /Шинээр 3590/
  • Иран - 13938 /Шинээр 1209/
  • Өмнөд Солонгос - 8162 /Шинээр 76/
  • Испани - 7845 /Шинээр 1454/
  • Герман - 5813 /Шинээр 1214/
  • Франц - 5426 /Шинээр 924/
  • Америк - 3719 / Шинээр 776/
  • Швейцарь - 2217 /Шинээр 842/
  • Англи - 1391 /Шинээр 251/ гэсэн байдлаар харагдаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button