ДЭЛХИЙ
Террорист бүлгүүд Европ тивээс зайлсхийж байна

Коронавирус анхлан дэгдсэн Ази тивд халдварын тархалт буурч, одоо Европ тивд тархалт нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл Ирак, Сири улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг террорист бүлгийн “ISIS” байгууллага өөрсдийн дайчдыг тус тивийн улсуудаар зорчихгүй байхыг анхааруулжээ.
“ISIS” өөрийн тогтмол гаргадаг мэдээндээ ДЭМБ-ийн зөвлөмжийг нийтлээгүй хэдий ч, дайчиддаа тахлын нутгаас зайгаа барих, эвшээх, найтаахдаа амаа таглах, гараа тогтмол угаах зэрэг зааврыг өгсөн байна.
Тэд оргил үедээ 40 мянган цэрэгтэй байсан бөгөөд Сири, Ирак улсын цөөнгүй хотыг эзэлж улс байгуулахаар завдаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: thetimes.co.uk












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.