Нийгмийн
ЭМЯ: Гадаадаас халуунтай ирсэн хоёр монгол зорчигчийн шинжилгээний хариу маргааш гарна

Коронавирусийн халдварын эрсдэлтэй бүсэд амьдарч буй орнуудаас Монгол Улс иргэдээ татан, эх оронд нь авчирсаар байгаа билээ.
Гадаадаас эх орондоо ирсэн хоёр монгол иргэнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тархан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн.
Энэ талаар ЭМЯ-наас 22 цаг 10 минутад тодруулахад “Ийм мэдээлэл бидэнд ирээгүй. Гадаадаас ирсэн зорчигчдын халууныг нь үзэж, асуумж бөглүүлсээр байгаа. Хоёр иргэний бие халуунтай байсан нь үнэн. Тэднээс коронавирус илэрсэн гэдэг мэдээлэл худал. Шинжилгээнийх нь хариу маргааш гарна” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.